өдөр
шөнө
×

Нийгмийн сүлжээ сэтгэл гутралыг улам даамжруулдаг гэв

Малайз улсын Монаш их сургуулийн эрдэмтэд туршилт явуулсны эцэст нийгмийн сүлжээ нь сэтгэл гутралыг улам даамжруулдаг болохыг нотолжээ. Туршилтад сэтгэл гутрал гэсэн оноштой, “Facebook”-ийн хэрэглэгч 250 хүн хамрагдсан. Оролцогчдоос 6 сарын зайтай 2 онлайн асуулга авч нийгмийн сүлжээнээс хамааралтай сэтгэл хөдлөлийн түвшнийг үнэлэхийн зэрэгцээ хүмүүсийн өдөр тутмын амьдралд нийгмийн сүлжээ хэр нөлөөлдөг, тэд Нүүрномд хэр их хугацаа зарцуулдаг зэргийг тодруулсан байна. Түүнээс гадна оролцогчдын сэтгэл гутралын явц хүнд хөнгөн эсэх, өөрийн шүүмжлэл хэр зэрэг хөгжсөн, дэргэдэх хүмүүсийн санал бодолд итгэдэг эсэх зэргийг үнэлэхээр нэмэлт тест авчээ. 
"Байнга нийгмийн сүлжээ ашигласнаар туршилтад оролцогчдын өөрийгөө үнэлэх үнэлгээ буурч өвчин улам даамжирч байв. Нийгмийн сүлжээнээс их хамааралтай хүмүүсийг бусадтай харьцуулахад өөрт  хэт их шүүмжлэлтэй хандаж бусдын санал бодлоос их хамааралтай байгаа нь тогтоогдлоо. Чухам эдгээр хүчин зүйлээс болж сэтгэл гутрал даамжирч хүндэрсэн ба энд Facebook-т өнгөрүүлсэн цаг хугацаа онц үүрэггүй гэж дүгнэж болно. Нийгмийн сүлжээ ашиглагчид өөрийн “найзууд”-ыг мэдээллээ шинэчлэхэд идэвхтэй хариу өгдөг, ингэснээр тэднээс лайк авч магтаал сайшаал хүртэхийг хүсдэг... улмаар бусдаас хамааралд орж өөрийгөө хэт доогуур үнэлж сэтгэцийн байдал хүндэрдэг” гэж судлаачид мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top