өдөр
шөнө
×

Түр өлсөхөд бие махбодийн нөхөн ургалт, төлжилт идэвхжиж эхэлдэг

Түр өлсөх нь бие организмын төлөв байдалд өвөрмөцөөр нөлөөлж байгааг Герман дахь Макс Планкийн нийгэмлэгийн бодисын солилцоог судлах Хүрээлэнгийн эрдэмтэд туршилтын явцад олж тогтоожээ. Эрдэмтдийн энэ бүтээлийг “Nature Communications” нийтэлсэн байна. "Түр өлсөх үед уураг тархинаас өгсөн дохио сигналын дагуу кортикостероид даавар ялгарч эхэлдэг. Энэхүү даавар нь элэгний ажиллагаанд нөлөөлж байлаа. Харин элэг өөрөө гэмтсэн молекулууд, эсүүдийг устгадаг билээ... Эцсийн дүнд шинэ энерги ялгарч байв” хэмээн эрдэмтэд ярилаа. Тэд лабораторийн оготно хулгана дээр туршилт явуулж тогтмол хооллож байв. Харин хэсэг хугацааны дараа мэрэгч амьтдын хоол идэж хэвшсэн цагаар хооллохоо больжээ, бүр 4 цагийн турш юу ч өгөөгүй. Гэтэл энэ үед AgRP төрлийн нейронууд нь идэвхтэй дохио сигнал илгээж улмаар бие организмын хоол тэжээл хүлээн авах процессыг эрчимжүүлсэн ба үүний зэрэгцээ аутофаги идэвхжиж байжээ. "Иймээс уураг тархи бол түр өлсөх үед бие махбодийн нөхөн ургалт, төлжилтийг эхлүүлэх сигнал өгөх чадвартай гэж бид дүгнэсэн" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 
Тайлбар: Аутофаги бол эсийн түвшинд явагддаг байгалийн нөхөн төлжилт, үүний ачаар зарим өвчин тусах эрсдэл буурч нас уртасдаг. Японы эрдэмтэн Ёшинори Осуми 2016 онд аутофагийг нээж Нобелийн шагнал хүртсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top