өдөр
шөнө
×

Робо-гартай үүргэвч бүтээжээ

Япон улсын инженерүүд, дизайнерууд хамтран ажилласны хүчинд тун өвөрмөц үүргэвч бүтээж чадлаа. Төслийн удирдагчаар Токиогийн их сургуулийн Нахоко Ямамура ажилласан ба түүнчлэн Масахико Инами гар бие оролцжээ. Япончууд энэхүү үүргэвчээ “Jizai Arms” гэж нэрлэсэн ба “CHI '23” чуулганы үеэр олон нийтэд танилцуулав. 6 робо-гартай үүргэвчийг хэрэглэгчийн биед хэдэн газарт бэхэлнэ. Робо- гарууд хос хосоор өөр өөр хавтгайд байрласан, ийм хийцийн ачаар бие биеийнхээ хөдөлгөөнд огт саад болохгүй. 
Робо-үүргэвч өөрөө 4,1 кг жинтэй, харин 4 робо-гарын хамт 14 кг хүрдэг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top