өдөр
шөнө
×

Цагаан хоолтнууд сэтгэл гутралд өртөх эрсдэл ихтэй гэв

Германы Бохум, Эссений их сургуулийн эрдэмтэд 13 том судалгаа туршилт явуулсны эцэст цагаан хоолтнуудын хоолны дэглэм ба сэтгэл гутрал үүсэх эрсдэлийн хооронд уялдаа холбоо байгааг олж тогтоов. Эрдэмтэд нийт 49889 оролцогчийн өгөгдөл, мэдээлэлд анализ хийсэн байна. Тэдний 8057 нь цагаан хоолтон бол 41832 нь мах хэрэглэдэг аж. Судалгаа туршилтаас үзэхэд цагаан хоолны дэглэм баримталдаг хүмүүс сэтгэл гутралд өртөх нь илүү олон байлаа. “Вегетарианство бол сэтгэл гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ эцсийн дүгнэлт хийхэд эрт байна. Судалгаанд оролцогчид хоолны дэглэмээс болж сэтгэл гутралд өртдөг үү, эсвэл эсрэгээр гутарч шаналсан хүмүүс цагаан хоол идэх хандлагатай юу гэдгийг тогтоох шаардлагатай. Түүнээс гадна судалгааны эхэнд өгөгдлүүд шинж чанарын хувьд ялгаатай байсан. Мөн туршилтад оролцогчид олон үндэстнийх байгаагүй... зэрэг шалтгааны улмаас нэмэлт судалгаа явуулах хэрэгтэй” гэж эрдэмтэд мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top