өдөр
шөнө
×

Хавдрын эмчилгээг спорттой хослуулахыг зөвлөжээ

“Өдөр бүр биеийн дасгал хийх буюу спортоор хичээллэх нь хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Тэр бүү хэл хавдар, хорт хавдар туссаны дараа ч дасгал сургуулилтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ нь дархлааны системийн эсүүдийг “дайчилж” улмаар биеийн байдал дээрдүүлнэ. Үүний зэрэгцээ бас хавдрын эсрэг тэмцлийг хөнгөвчилж өгдөг” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Финляндын Турку их сургуулийн эрдэмтэд хөхний хорт хавдартай гэсэн онош тавиулаад удаагүй 20 өвчтөнийг өөрсдийн туршилтад хамруулжээ. Оролцогчид өдөр бүр 10 минут велотренажер дээр дасгал хийж байсан. Тэднээс өдөрт 3 удаа цусны шинжилгээ авсан: дасгал хийхийн өмнө бас дараа нь 2 удаа. Өвчтөн бүрд тусгайлан дасгал хийх хэмнэлийг боловсруулж өгчээ. Үүний дүнд ачаалал хөнгөн буюу хэвийн байв. Оролцогч 10 минутын турш педаль гишгэхэд ядрахгүй, үүний зэрэгцээ зүрхний цохилт мэдэгдэхүйц өссөн. Богино хугацааны дасгал, спортоор хичээллэх нь өвчтөнүүдийн цусан дахь дархлааны эсүүдийн төвлөрөлд таатай нөлөөлж байв, улмаар лейкоцитын тоо болон завсрын моноцит, В-лимфоцит, цитотоксик Т-лимфоцит, "байгалийн алуурчид"-ын тоо ч нэмэгдсэн аж. Дасгал спортоор хичээллэж дууссаны дараа харин дархлааны эсүүдийн төвлөрөл удаагүй, 30 минут болоод тоо буцаад хэвэндээ оржээ. "Багахан ч болов хөдөлгөөнтэй байх нь хорт хавдар тусах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг нь нотлогдлоо. Мөн хорт хавдаа эмчлүүлж байгаа хүмүүс спортоор хичээллэх хэрэгтэй. Ядаж л өглөөдөө жаахан гүйж хэвшил болгоорой" хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top