
ОХУ ба Хятадын эрдэмтэд хамтарч хорт хавдрыг эмчлэх нанокапсул бүтээжээ. Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын харъяа Химийн биологи, суурь анагаах ухааны хүрээлэн болон Гуанжоугийн анагаахын их сургуулийн дэргэдэх Хавдрын эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээсэн нейлон нанокапсул бол эмийг шууд хорт хавдарт хүргэж блоклодог аж. Эрдэмтэд "нелон-6" полимерээр 2 төрлийн капсул гаргаж авсан. Эхнийх нь соронзон нано хэсгүүдийг ашигладаг учир шинэ аргыг МРТ –оношилгоо, мөн хэсэгчилсэн гипотермийн тусламжтай эмчлэхэд хэрэглэж болно. Нөгөө капсул нь хөндий, дотор нь эм хийж шууд хавдартай эрхтэн рүү зөөвөрлөх боломжтой. Энэ арга нь эмчилгээний хортой уршиг дагаврыг мэдэгдэхүйц бууруулдаг аж.