өдөр
шөнө
×

Хорт хавдрын эрсдэлийг 32% бууруулах арга 

“Өдөрт 4,5 минут өөртөө зарцуулаад зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг 32%-иар бууруулах арга бий. Үүнд өдөр тутмын богино хугацааны эрчимтэй хөдөлгөөн, биеийн ачаалал тусална” гэж Сиднейн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааг “JAMA Oncology” сэтгүүл нийтэлжээ. Туршилтад нийт 22398 хүн хамрагдсан ба тэдний дундаж наслалт 62 байв. Оролцогчид өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнийг бүртгэх төхөөрөмжийг 7 хоногийн турш зүүжээ, гэхдээ тэд спортоор хичээллээгүй, ямар нэг дасгал сургуулилт хийгээгүй, Дараа нь эрдэмтэд судалгааг үргэлжлүүлж 7 жилийн дараа тэдгээр оролцогчдыг хорт хавдраар өвдсөн эсэхийг шалгаж үнэлгээ хийжээ....
"Өдөрт 4-5 минут идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хорт хавдар тусах эрсдэлийг 18% бууруулдаг аж. Харин хөдөлгөөний хомсдолтой холбоотой хорт хавдраар өвчлөх эрсдэл 32% буурсан. Энэ бол өдөр тутмын хэвийн ажилтай холбоотой: гэрийн ажил хийх, дэлгүүрээс хоол хүнстэй хүнд цүнх зөөх, гадуур зугаалах, хүүхдүүдтэй хөдөлгөөнт тоглоом тоглох. Ийм байдлаар хөдөлгөөнтэй байх нь....  инсулинд мэдрэмтгий байдлыг сайжруулж архаг үрэвслийг бууруулдаг гэж бид дүгнэлээ. Гэхдээ манай судалгаа бол ажиглалтад суурилсан, иймээс учир шалтгааны холбоог батлахгүй” хэмээн эрдэмтэд ярилаа. Нэмж өгүүлэхэд, өмнөх судалгаагаар спортоор хичээллэдэггүй, хөдөлгөөн багатай хүмүүс хөхний болон бүдүүн гэдэс, эндометрийн хорт хавдраар өвчлөх магадлал өндөр болохыг эрдэмтэд баталсан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top