“COVID 19-ын эсрэг “Спутник V” вакцины шинэ, идэвхжүүлсэн хувилбар бэлэн болсон. Манай вакцин бол коронавирүс “SARS-CoV-2”-н шинэ штаммуудаас хамгаалах чадвартай. Бид шинэ вакцины клиник туршилтуудыг явуулж эхэллээ. Нэмэлт вакцинжуулалтад зориулсан энэ вакциныг өнөөдөр дэлхийд дэгдэж буй шинэ штаммуудаас хамгаалахаар өөрчилсөн.... Орос орон маань "Sputnik V" вакцинаа 70 гаруй улсад нийлүүлсэн, энэ бол нас баралт, халдвар тарахаас сэргийлдэг хамгийн үр дүнтэй вакцин болох нь батлагдсан” хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг дамжууллаа.
Ковид аюултай хэвээр байгаа тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. “Politico” бичихдээ “7 хоног тутмын мэдээнээс үзэхэд Америкт ковидоор өвчилж эмнэлэгт хэвтэх нь 10,3% нэмэгдэж 7 сарын дундуур 7109-д хүрчээ” хэмээсэн бол “COVID 19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэх нь АНУ-д 2 долоо хоног дараалан өслөө. 7 сарын 22-ноос хойш 8035 хүн ковидоор эмнэлэгт хэвсэн байна” гэж “CBS News” мэдээлжээ.