өдөр
шөнө
×

Бамбай булчирхайд хэрэгтэй 13 хүнс

Бамбай булчирхайд хамгийн ашиг тустай 13 хүнс бий. Эдгээр нь нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг, иймээс түүний “дуртай” хүнс. Гэхдээ бамбай булчирхай өвчилсөн тохиолдолд ямар ч хүнсний бүтээгдэхүүн түүний ажиллагааг сэргээж чадахгүй. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч биеэ тордож байгаарай. 
Бамбай булчирхайд хэрэгтэй хүнс: 
- Мах, ялангуяа төл залуу малын мах, мөн фермерийн шувууны мах нь гемоглобиныг нэмэгдүүлнэ, харин гемоглобин бол дотоод шүүрлийн булчирхайг хэвийн ажиллуулдаг. 
- Сүү, тараг зэрэг цагаан идээ нь кальци, уургийн хэрэгцээг сайн нөхдөг ба бамбай булчирхай төдийгүй бүх бие организмд сайн. 
- Нэрс нь бамбай булчирхайг цочроодог олон хүчин зүйлийн эсрэг “тэмцдэг” ба бодисын солилцоо болон даавруудын синтезэд тусалдаг. 
- Өндгөнд агуулагддаг олон витамин, микро элемент нь бамбай булчирхайг хэвийн ажиллахад нэн чухал.
- Загас ялангуяа далай тэнгисийн загас их сайн. Загас нь өөхөн хүчил, микро элементүүд, витаминуудын эх үүсвэрийн нэг бөгөөд биед сайн шингэж маш чухал аминхүчлийг өгдөг. 
- Хушганд марганц, селен, цайр, йод зэрэг агуулагддаг. Энэ самар нь эсүүдийн “барилга”, эсүүдийн мембраны синтезэд оролцож бамбай булчирхайг хөгшрөхөөс хамгаалдаг. 
- Далайн байцаа нь микро элементүүдээр хамгийн гол нь йодоор баялаг. Түүний тусламжтай бамбай булчирхайн дааврууд синтезэлдэг. 
- Хурмагийн бүтцэд йод, төмөр, А ба С витамин их хэмжээгээр агуулагддаг. 
- Өнгөт байцаа нь биед амархан шингэдэг витамин, эслэгүүдээр баялаг, бамбай булчирхайн бүтцэд сөргөөр нөлөөлөх токсинууд, чөлөөт радикалуудыг гадагшлуулахад тусалдаг.
- Брокколи бол чухал микро элементүүдийн эх үүсвэр бөгөөд эсүүдийг шинэчлэхэд нөлөөлж, хорт хавдрын эсрэг тэмцэхэд тустай. 
- Миндальд агуулагддаг микро элементүүд нь дотоод шүүрлийн системийн хэвийн ажиллагааг  дэмжиж сайжруулдаг. 
- Навчит нарийн ногоонд олон ашигтай бодис, ялангуяа чухал микро элементүүд бий, эдгээр нь бамбай булчирхайн дааврууд ялгарахад оролцдог.
- Сельдерей нь витаминуудыг нөхөж бамбай булчирхайн хэвийн ажиллагааг дэмждэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top