өдөр
шөнө
×

Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 50% бууруулдаг хүнс олджээ

Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 50% бууруулдаг хүнсийг олсон тухай АНУ-ын Виржиний Технологийн дээд сургуулийн (Virginia Tech) эрдэмтэд мэдэгдлээ. Энэ судалгааг “Journal of Alzheimer's Disease” нийтэлжээ. 
Эрдэмтэд Чикаго хотын 1000 гаруй оршин суугчийн хоолны дэглэм, уураг тархины эрүүл мэндийг 10 гаруй жилийн турш судалсны дараа “Эрүүл хүмүүстэй харьцуулахад Альцгеймерийн өвчинтэй хүмүүсийн тархин дахь лютеин, зеаксантин, ликопин антиоксидантууд ба Е витамины түвшин (хоол хүнснээс авдаг) бага байдаг” гэж дүгнэлээ. 
“MIND” хэмээх хоолны дэглэм баримталдаг хүмүүст Альцгеймерийн өвчин тусах, мөн оюун ухааны бусад согог өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдэл бага болохыг эрдэмтэд онцлон тэмдэглэв. Энэхүү хоолны дэглэм бол антиоксидантаар баялаг жимс ногоо, самар, загас ахиу хэрэглэж мах ба амттаныг хязгаарладаг юм байна. “MIND” дэглэмийн эерэг нөлөөг эрдэмтэд каротиноидуудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. “Их хэмжээний каротиноидуудыг (лютеин буюу зеаксантин) 10 жилийн турш хэрэглэсэн хүмүүст Альцгеймерийн өвчин тусах эрсдэл 50% бага байгааг тогтоолоо. Эрүүл хүмүүстэй харьцуулахад Альцгеймерийн өвчинтэй хүмүүсийн тархин дахь лютеин, зеаксантин, ликопин антиоксидантууд ба Е витамины түвшин (хоол хүнснээс авдаг) бага. Альцгеймерээр шаналдаг өвчтөнүүдийг нас барсны дараа тархийг нь судалж шинжлэхэд ликопин, зеаксантин ба ретинолын хуримтлал нь эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад 2 дахин бага байсан” хэмээн Америкийн эрдэмтэд тайлбарлалаа. 
Каротиноидууд бол хүчирхэг антиоксидантууд бөгөөд хурц, тод өнгийн ургамал ногоонд агуулагддаг. Байцаа, бууцай нь лютеинээр баялаг бол эрдэнэ шиш, улбар чинжүүнд зеаксантин их хэмжээгээр агуулагддаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top