өдөр
шөнө
×

Сэтгэл гутралыг өдөөдөг хүнс

“Хоолны дэглэм нь тухайн хүний сэтгэл санаанд шууд нөлөөлдөг. Саахар, тос их агуулсан хүнс бол түгшүүр, сэтгэл гутралыг улам даамжруулдаг" хэмээн Хятадын Ханжоугийн Багшийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний хийсэн судалгааны үр дүнг “BMC Medicine” сэтгүүл нийтэлжээ.
Судалгаанд 157 мянган хүн сайн дураар оролцжээ. Эрдэмтэд 7,6 жилийн турш оролцогчдоос сард 3-4 удаа хоол хүнс ба сэтгэцийн байдлын талаар мэдээлэл цуглуулж байв. Гэтэл тэдний 70 мянга нь сэтгэл гутралтай, бас 70 мянга нь түгшүүрт өртсөн гэж оношлогджээ. 
“Хоолны дэглэм ба түгшүүр, гутралын хооронд маш нарийн төвөгтэй уялдаа холбоо бий. Саахар, ханасан өөхөн хүчлийг хэт их хэрэглэх нь сэтгэл түгших, унах шинж тэмдэг үүсгэх эрсдэлтэй болохыг манай анализ баталлаа. Ийм учраас саахар, бялуу жигнэмэг, масло, десерт хэт их хэрэглэхийн зэрэгцээ жимс ногоо бага иддэг бол сэтгэцийн өвчлөлийн шинж тэмдэг илрэх нь нэмэгддэг" гэж эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top