өдөр
шөнө
×

Гэрийн ажил хийх хүүхдүүдэд ашигтай

Гэрийн ажил хийх хүүхдүүдэд ашигтай болохыг эрдэмтэд “баталлаа. Тэдний судалгааны дүн “Australian Occupational Therapy” сэтгүүлд нийтлэгджээ. Австралийн Ла Троуб их сургуулийн эрдэмтэд 5-13 насны 200 гаруй хүүхдийн эцэг эхээс асуулга авав. “Хүүхдүүд хэрэв өөрийн болон гэр бүлийн бусад гишүүний хоол тогтмол бэлдэх, гэр орноо цэвэрлэх, хог гаргаж хаях, зүлэг тайрах, шал угаах зэргээр гэрийн ажил хийдэг бол хариуцлагатай байж сурдаг, мөн аливааг төлөвлөж шийдвэр гаргаж чаддаг болохыг тогтоолоо. Бид асуулга авахдаа хүүхдүүд гэр орондоо ямар нэг үүрэг хүлээдэг эсэхийг тодруулснаас гадна тэдний хариуцлага ба дур зориг, тууштай байдал хэр хөгжсөн, анхаарал төвлөрүүлэх ба шийдвэр гаргах чадвар, өөрийн авир төрхөө удирдаж чадах эсэх, алхам үйлдлээ төлөвлөх болон нэг даалгавраас нөгөөд шилжих чадвар, зааврыг тогтоох чадвар зэрэг хүчин зүйлст анхаарал хандуулсан” хэмээн эрдэмтэд мэдэгдэв.
Гэртээ юу ч хийдэггүй хүүхдүүдтэй харьцуулахад гэрийн ажил сурсан хүүхдүүдийн гүйцэтгэх чадвар илүү хөгжсөн байдаг аж. Чухам энэ гүйцэтгэх чадвар л хүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг болохыг олон тооны судалгаа нотолжээ. “Гүйцэтгэх чадвар сайн, хөгжингүй байх тусам тухайн хүүхэд хичээлдээ сайн сурдаг, улмаар дээд боловсрол эзэмших, карьер хөөж албан тушаал ахих, насанд хүрсний дараа санхүүгийн амжилтад хүрэх магадлал өндөр” гэж Австралийн судлаачид үзэж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top