өдөр
шөнө
×

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй

Амралт сувиллын газарт амрах, хөдөө явахдаа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ аваарай. Гол мөрөн, далай тэнгисийн усанд орохдоо энэ усыг ууж болохгүй, бүр ам хамартаа хүргэхээс зайлсхий. Яагаад гэвэл, ил задгай ийм усанд асар олон тооны микро организмууд агуулагддаг ба халуун дулааны улиралд бүр ихээр нэмэгддэг. Иймээс санамсаргүй гол мөрний ус залгивал гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл өндөр. 
Мэдээж хоол ундны өмнө гараа заавал савандаж сайн угаах ёстой. Хүүхдүүдээ авч яваа бол тэдний гарын ариуг цэвэрт анхаар, бас тэдний тоглоомыг тогтмол цэвэрлэж ариутгаж байгаарай. Жимс ногоо зэргийг маш сайн угаасны дараа хэрэглэх нь зүйтэй. Мөн таньж мэдэхгүй газар ил задгай усан сангаас ууж болохгүй, болж өгвөл савласан ус хэрэглэ. Эсвэл усыг буцалгаж уувал зохино. Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахын өмнө үйлдвэрлэсэн он сар ба хадгалалтын хугацааг шалга, бас хадгалж буй орчинд анхаарал хандуулаарай. Ялангуяа махан хоол, загас идэхийн өмнө сайн боловсруулсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top