өдөр
шөнө
×

Элгэнд хамгийн аюултай хүнс

Элгэнд хамгийн аюултай, хор хөнөөлтэй хүнс бол саахар. Ёотон, элсэн чихэр огт хэрэглэдэггүй гэж  зарим хүмүүс ярьдаг, тэгсэн хэрнээ кола, чихэрлэг ундаа уух дуртай. Гэтэл эдгээр ундаанд маш их хэмжээний саахар агуулагддаг юм байна. 100 миллилитр ундаанд 25 грамм саахар бий гэж судлаачид тооцоолжээ. Өөр жишээ: Тал аяга хийжүүлсэн ундаанд насанд хүрсэн хүний хоногт хэрэглэх хэмжээний саахар агуулагддаг. Тиймээс далд хэлбэрээр саахар агуулсан хүнсээс татгалзаарай. Ер нь саахар бол элгэнд архинаас илүү хор хөнөөл учруулдаг гэж зарим судалгаа нотолсон. Үүнийг ихнх хүмүүс мэддэггүй. Саахар ба амьтны гаралтай өөх тосны хослол бол элгэнд хамгийн муу, улмаар архины бус элэгний өөхлөлтөд хүргэх аюултай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top