өдөр
шөнө
×

Буруу хооллолтоос болж эрт нас барах эрсдэлтэй

“Хоолны цэсэнд өөх тос ба нүүрс-усны харьцаа алдагдсан тохиолдолд наслалт богиносдог болохыг бид олж тогтоолоо. Хооллолтын алдаа, буруу хооллолт хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, улмаар хорт хавдраар эрт нас барах эрсдэл нэмэгддэг. Энд онцлоход, өөх тос болон нүүрс-ус нь эрчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд харилцан адилгүй нөлөөлдөг аж” гэж Японы эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтэд энэ судалгаанд 35-69 насны 80 мянган хүмүүсийн эрүүл мэндийн талаарх материалыг ашиглажээ. 
Эрчүүд хэрэв их хэмжээний өөх тос идэхийн зэрэгцээ нүүрс-ус бага хэрэглэдэг бол хорт хавдар тусах эрсдэл өндөр гэж судлаачид сэрэмжлүүлэв. “Эрчүүд нийт энергийн 40%-с бага хувийг нүүрс-усааас авдаг бол ямарваа өвчнөөр (ялангуяа хорт хавдраар) эрт нас барах эрсдэл өндөр. Өөрөөр хэлбэл, өөх тосны илүүдэл нь нүүрс-усны хомсдолтой хосолбол онцгой аюул учруулдаг. Иймээс хоолны цэсэн дэх тэжээллэг бодисуудын баланс маш чухал” гэж эрдэмтэд ярилаа. Тэдний судалгааны материалыг “The Journal of Nutrition” нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top