өдөр
шөнө
×

Хавдраас сэргийлэх ногоо хэрэглэ

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй олон жимс, ногоо бий. Үүнд сармис, шош, лууван, брокколи, кайены чинжүү, мөөг, бөөрөлзгөнө, куркума, ногоон цай, улаан лооль зэрэг багтдаг. Жишээлбэл, сармис бол хүний дархлааны системийн эсүүдийн идэвхжлийг нэмэгдүүлдэг тул хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Ялангуяа ходоод, гэдэсний хорт хавдраас сэргийлэхэд сармис хэрэгтэй, иймээс байнга сармис иддэг хүмүүс ходоод, гэдэсний хорт хавдар тусах нь цөөн аж. Мөн ханиад томуу туссан үед сармистай шөл уухад сайн. Сармис түүнчлэн зүрхний өвчин, тархины шигдээс тусах эрсдэлийг бууруулдаг юм байна. Иймээс эрүүл саруул хүмүүс хүртэл өдөр бүр сармис хэрэглэвэл зохилтой. 7 хоногт багаар бодоход сармисны 5 хумс идэх хэрэгтэй. Эсвэл сармистай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top