өдөр
шөнө
×

Япон: Ковидтой тэмцэхэд эхний 5 секунд маш чухал

Агаар дуслын замаар халдварладаг янз бүрийн өвчний халдварлах оргил үе нь тухайн өвчний эх үүсвэр болсон хүнтэй хавьтал үүсгэсэн эхний 5 секундэд тохиож буйг Японы эрдэмтэд олж тогтоожээ. Энд мөн коронавирүсийн халдвар ч хамаарна. “5 секундийн дүрмийг баримталснаар ковид тусахаас сэргийлэх боломжтой. Хэрэв агааржуулалт сайн ажилладаг өрөөнд хурдан шилжин хөдөлж байвал “COVID 19” тусах магадлал нилээд хэмжээгээр буурдаг. Таны дэргэд байгаа хүн ханиах буюу найтаавал ядаж 5 секундийн турш амьсгалаа түгжих гэж оролдохыг зөвлөж байна. Ер нь өвдсөн хүмүүсээс 1 метр зайд байх хэрэгтэй, хэрэв өрөө тасалгааны агааржуулалт муу бол аль болох хурдан гарч явсан нь дээр. Ийм энгийн арга хэмжээ авснаар та агаар дуслын замын өвчний халдвар авахгүй байж чадна” гэж Цукуба ба Номхон далайн олон улсын их сургуулийн эрдэмтэд ярилаа. Тэдний судалгааны үр дүнг “Scientific Reports” сэтгүүл нийтэлжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top