өдөр
шөнө
×

Food Microbiology: Кимчи вирүсийн эсрэг шинж чанартай

“Өмнөд Солонгос улсын Чосоны их сургуулийн болон Дэлхийн кимчийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтарч үндэсний хүнс болох дарсан байцаа –кимчийн талаар судалгаа явуулжээ. Тэд кимчинээс  вирүсийн эсрэг шинж чанартай микробуудыг илрүүлсэн” гэж “Food Microbiology” сэтгүүл мэдээллээ. Кимчин дотор сүүн хүчлийн бактериудын штаммууд агуулагддаг ба эдгээр нь бактериофагад өндөр тэсвэртэй шинж чанартай аж. Харин бактериафаг бол бактериудаар халдварлаж тэдгээрийн дотор өсч үрждэг вирүсүүд. 
Эрдэмтэд судалгаа явуулахын тулд Өмнөд Солонгосын өөр өөр бүсээс 34 төрлийн кимчи цуглуулав. 6 сараас илүү хугацаагаар -2 градусаас 10 градусын температурт хадгалсан байцаанаас судлаачид сорьц дээж авчээ. Бага температурт удаан хугацаагаар хадгалсан кимчийн генетик онцлогийг тодруулахыг тэд хүссэн аж. Олон төрлийн кимчийн 88%-д нь “Pediococcus inopinatus” гэдэг сүүн хүчлийн бактериудын доминант штамм агуулагдсан болохыг судалгааны үр дүн харуулжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top