өдөр
шөнө
×

Хөхний хорт хавдраас сэргийлэх тухай

* Хүүхдөө хөхөөр хоолло, энэ бол хөхний хорт хавдраас сэргийлэх энгийн хэрнээ сайн арга. 
* Биеийн жин, галбиртаа анхаар. Статистик мэдээнээс үзэхэд хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй бүлэгт бэлхүүсийн хэмжээ 85 см-ээс дээш эмэгтэйчүүд ордог аж. Эдгээр эмэгтэйг бэлхүүсийн тойрог нь 70 см-ээс хэтрэхгүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдар тусах эрсдэл 30%-иар нэмэгдэж байлаа. 
* Бүсэлхий ба ташааны харьцааг хэвийн байлгахыг хичээ. Өөрөөр хэлбэл, таны биеийн галбир хэрэв элсэн цаг шиг бол хорт хавдар тусах магадлал бараг байхгүй. Харин бүсэлхийн тойрог нь ташааны өргөнтэй ойролцоо буюу давсан бол асуудалтай. 
* Жирэмсэн үед биеийн жингээ хянаж бай. Бие давхар үедээ 19 кг-аас илүү таргалсан эмэгтэйчүүд хожим цэвэршсэний дараа хавдар, хорт хавдар тусах эрсдэлтэй. 
* Шар буурцагтай хүнс хэрэглэ. Судалгаанаас үзэхэд, шар буурцгийн хүнс хэрэглэдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг нь жилийн туршид дунджаар 3,5 өдрөөр урт байсан. Энэ бол эдгээр эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн тоо (насан туршид авч үзвэл) цөөн гэсэн үг, ийм учраас хөх нь эстрогений үйлчлэлд цөөн өртдөг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top