өдөр
шөнө
×

Тослог сүү, цагаан идээ диабетаас сэргийлнэ

“BMJ Open Diabetes Research & Care” сэтгүүлд олон улсын эрдэмтдийн нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Тэд дэлхийн 21 орны (Аргентин, АНЭУ, Бангладеш, Бразил, Зимбабве, Канад, Колумб, Энэтхэг, Малайз, Палестин, Пакистан, Филиппин, Польш, Өмнөд Африк, Саудын Араб, Чили, Хятад, Швед, Танзани, Турк) 150 мянга орчим иргэдийг судалгаандаа хамруулав. Оролцогчдын нас 30-70, тэд өөр өөрийн уламжлалын дагуу хооллодог. Хүмүүсийг 9 жилийн турш ажиглаж, яаж хооллосон талаар асуулга авахын зэрэгцээ оролцогч бүрийн эрүүл мэндийн байдал, хэрэглэсэн эм тариа, боловсролын түвшин, өндөр ба жин, бэлхүүсийн тойрог, артерийн даралт, өлөн үеийн глюкозын түвшин, тамхи татдаг эсэх талаар мэдээлэл цуглуулж анализ хийжээ. 
“Хоолны цэсэнд тослог сүү болон цагаан идээ их байх тусам метаболик синдромын эрсдэл багасч байв. Метаболик синдром бол бодисын солилцоо алдагдах, диабет болон зүрх судасны өвчин тусах эрсдэл ихсэх, даралт ихдэх зэргийг илтгэдэг цогц шинж тэмдэг... Өдөрт багаар бодоход 2 порц сүү, цагаан идээ хэрэглээрэй. Энэ нь метаболик синдромыг 24% бууруулж харин диабет тусах, даралт ихдэх эрсдэлийг 11-12% багасгадаг. Хэрэв тослог цагаан идээ хэрэглэх юм бол метаболик синдром бүр 28% буурна, мэдээж огт сүү цагаан идээ хүмүүстэй харьцуулахад. Бид дахин өргөн цар хүрээтэй, урт хугацааны судалгаа явуулахаар төлөвлөсөн. Хэрэв шинэ судалгаа энэ дүгнэлтийг баталбал зүрх судасны өвчнийг бууруулах хямд бөгөөд хүртээмжтэй арга олдлоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл сүү, цагаан идээг ахиу хэрэглээд л болоо. Жишээ нь: тослог бяслаг, тослог аарц ээзгий, тослог йогурт” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top