өдөр
шөнө
×

Бүжиг ой тогтоолт сайжруулдаг

Ой тогтоолтыг сайжруулдаг спортын төрлийг эрдэмтэд олж тогтоолоо. “Латинамерикийн бүжиг бүжих нь сэтгэл санааг сэргээж бие галбирыг сайхан байлгах төдийгүй ой тогтоолтыг сайжруулдаг” хэмээн АНУ-ын хэд хэдэн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Тэд Чикаго хотод оршин суудаг 333 хүнийг судалгаандаа хамруулсан. Оролцогчид бүгд 55-аас дээш настай.  Хүмүүсийг 2 бүлэг болгон хуваав. Эхний бүлэг 8 сарын турш 7 хоногт 2 удаа латинамерик бүжгээр хичээллэж байв. Харин нөгөө бүлгийнхэн мөн хугацааны турш 7 хоног тутам эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах дамжаанд суужээ. 
4 сарын дараа бүх оролцогчоос ой тогтоолт болон танин мэдэхүйн чадварын хэдэн тест сорил авав. Энэ үед 2 бүлгийн оролцогчдын тестийн үр дүн ойролцоо байлаа. 
Харин 8 сарын дараа эдгээр тест сорилыг дахиж авахад бүжгийн бүлгийнхэн ой тогтоолтоор хавьгүй илүү болсон нь батлагдав. Түүнчлэн бүжгийн бүлэгт багтсан хүмүүс бүгд сэтгэл санаа өөдрөг, биеийн байдал сайжирсан гэж мэдэгдлээ.
“Биеийн хөдөлгөөн, дасгалыг тогтмол хийвэл сайнаар нөлөөлдөг тухай сонсоогүй хүн байхгүй байх. Идэвхтэй хөдөлгөөн ялангуяа ахимаг насныханд эерэг нөлөөлдөгийг манай дахин баталлаа. Иймээс спорт зааланд нэгэн хэвийн дасгал хийх, эсвэл гүйхийн оронд латинамерикийн бүжиг бүжиглэвэл цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөх төдийгүй эрүүл мэндэд, уураг тархинд ч ашигтай” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top