өдөр
шөнө
×

Бууцай хорт хавдраас сэргийлнэ

Бууцайг (шпинат) өдөр бүр хэрэглэснээр гэдэсний хорт хавдраас сэргийлэх магадлалтай гэж АНУ-ын  Техассын “A&M” их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Эрдэмтэд лабораторид цуврал туршилт явуулжээ. Хүний гений өвчинтэй (гэдэсний хавдар хүндэрч хорт хавдар болох эрсдэл бүхий) мэрэгч амьтдад 6 сарын турш өдөрр бүр хөлдөөсөн болон хатаасан бууцайн нунтаг өгч байв. Гэтэл эдгээр амьтны бүдүүн ба нарийн гэдэсний хавдар эрс багассан нь нотлогджээ. “Энэ бүхэн бууцайн хамгаалах үйлчилгээтэй холбоотой, чухам үүний ачаар гэдэсний микробиомын (гэдсэн дэх микро организмууд) бүтэц өөрчлөгдөж байлаа. Бууцайтай хоолны тусламжтайгаар гэдсэн дэх бактериуд нь метаболитууд хэмээх тусгай бодисуудыг ялгаруулдаг. Метаболитууд бол хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, улмаар үрэвслийн түвшинг бууруулж чаддаг. Эдгээр туршилтыг зөвхөн амьтад дээр хийсэн, одоогоор хүмүүс дээр туршиж амжаагүй... Хэдий тийм ч хэрэв хүмүүс одооноос хоолондоо бууцай тогтмол хэрэглэж заншвал ямар ч сөрөг уршиг дагаваргүй, харин ч хавдар ба хорт хавдраас сэргийлэх боломжтой” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top