өдөр
шөнө
×

Өдөрт 1ш лийр идээрэй

“Өдөрт 1 ширхэг лийр идэхийг хичээ, яагаад гэвэл таргалалтаас сэргийлж илүүдэл жингээс ангижрахад тусална. Түүнд их хэмжээний витамин, минерал, эслэг агуулагддаг. Лийрийг боловсруулж шингээхийн тулд таны бие махбодь их цаг зарцуулдаг, иймээс удаан хугацааны турш цатгалан мэдрэмжтэй явна гэсэн үг... Эслэгүүд мөн цусан дахь саахрын түвшнийг тогтмол барьдаг, үүний ачаар чихэрлэг болон өөх тостой хоол идэх хүсэл буурдаг. Лийрэнд кали их бий, энэ бол усны балансыг зохицуулж бие организмд ус удаан барихаас сэргийлдэг элемент. Түүнчлэн С витамины ачаар өөх тосны солилцоо эрчимжиж калори илүү үр дүнтэй “шатна. 100 грамм лийрэнд 57  калори агуулагддаг. Лийрийг боловсруулалгүй эсвэл ууранд жигнэх, будаа агшаамалтай хольж идэх маш сайн” гэж Оросын эмч-хоол зүйч  Василиса Пономарева мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top