өдөр
шөнө
×

Архиа хаясан эхний сараас уураг тархи нөхөн сэргэж эхэлдэг

“Хүн хэрэв өөрөө хүсвэл алкоголийн хамаарлаас гарч чадна. Тэр бүү хэл архины сөрөг уршиг дагаврыг арилгах боломжтой, гэхдээ үүнд цаг хугацаа шаардлагатай. Архи, согтууруулах ундааг тогтмол хэрэглэвэл уураг тархины гадар нимгэрч танин мэдэхүйн чадвар муудаж эхэлнэ. Улмаар оюуны чадвар ба ой тогтоолт муудаж зөв шийдвэр гаргаж чадахаа больдог... Азаар мэдрэлийн эсүүдтэй харьцуулахад тархины эсүүдийг нөхөн сэргээж болохыг манай судалгаа баталлаа” гэж АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. 
Тэд архины хамаарлаас ангижирч шинэ амьдралыг эхлүүлсэн хүмүүсийн тархины томографи зургийг тодорхой давтамжтай авч судалжээ. Янз бүрийн хугацаанд авсан эдгээр зургаас үзэхэд архи уухаа больсноос хойш тэдний уураг тархины гадар буцаад сэргэн зузаарч байв. Тэгэхдээ бүр анхны үзүүлэлт хүртлээ нөхөн сэргэсэн байлаа. “Архи уухаа больсон эхний сард тархи хамгийн хурдан сэргэдэг, дараа нь энэ үйл явц удааширдаг. Гэхдээ зогсохгүй үргэлжилсээр байдаг аж. Архинаас гарснаас хойш 7,3 сарын дараа архидалтын улмаас учирсан согог гэмтэл бүрэн арилдаг. Гэхдээ энэ нь хүмүүст харьцангуй өөр өөр байна. Өндөр даралттай эсвэл холестерины түвшин өндөр бол тархины гадрын зузааралт удаан явагддаг. Түүнчлэн тамхи татдаг хүмүүсийн хувьд их удаан байсан, харин тамхиа хаясан тохиолдолд тархины гадрын сэргэлт хурдасч байлаа. Одоо бид судалгаагаа өргөжүүлж тархины нөхөн сэргэлтийн дараах нейрокогнитив ба психосоциал үр дагаврыг харьцуулахаар төлөвлөсөн” гэж эрдэмтэд ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top