өдөр
шөнө
×

Компьютерын томографи хүүхдэд эрсдэлтэй гэв

Барселоны эрүүл мэндийн олон улсын институтын эрдэмтэд “Компьютерын томографи хийх үед радиацийн бага тунгийн үйлчлэлд удаан хугацаагаар өртсөн хүүхдүүдэд онкогематологийн өвчин тусах эрсдэл өндөр болох нь батлагдсан. Лимфоид ба миелоид хавдар үүсэх магадлал ижил төстэй” гэж мэдэгдлээ. Энэ судалгааны үр дүнг “Medscape”, “Nature Medicine” сэтгүүл нийтэлжээ.
Компьютерийн томографи хийлгэсэн 10 мянган хүүхэд (дунджаар 8 мГр радиаци авсан) тутмаас 1-2 нь 12 жилийн хугацаанд онкогематологи өвчин тусч байв. Түүнчлэн радиацийн 100 мГр тутамд хүүхдүүд болон өсвөр настнууд, насанд хүрсэн хүмүүст онкогематологи өвчин тусах эрсдэл бараг 2 дахин ихэсч байлаа. Эрсдэл нь судалгааны тооноос хамааралтай. Компьютерийн томографи тутамд харьцангуй эрсдэл 43% нэмэгддэг аж. 
Судалгаанд 876,8 мянган хүн хамрагдсан, тэд багадаа мөн өсвөр насандаа нийт 1,3 сая удаа компьютерийн томографи хийлгэсэн. 7,8 жилийн турш ажиглахад 790 хүн онкогематологи өвчин туссан, тэдний тал нь 20-иос доош настай, харин 88,5% нь 30 хүртэлх насныхан байлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top