өдөр
шөнө
×

3-хан сард тархины ажиллагааг сайжруулдаг жимс

Америкийн Цинциннати их сургуулийн эрдэмтэд “Хэрэв зэтгэнэ жимсийг өдөр бүр хэрэглэвэл уураг тархины ажиллагаа сайжирдаг төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд тустай, Энэ жимс бол деменциэс (ухаан муудах) сэргийлэх үр дүнтэй хэрэгсэл, хамгийн гол нь уураг тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөлдөг. Зэтгэнэ жимсийг 12 долоо хоног буюу 3 сарын турш өдөр бүр хэрэглэхэд үр дүнгээ өгнө” гэж мэдэгдлээ. Туршилтад 50-65 настай 30 хүн сайн дураар хамрагджээ. Тэд бүгд ой санамж зэрэг асуудалтай, гэхдээ эрүүл саруул, өвчний оношгүй хүмүүс байв. Үүний зэрэгцээ оролцогчид илүүдэл жинтэй байсныг эрдэмтэд онцолжээ. Хүмүүсийг 2 бүлэг болгон хуваав. 1-р бүлгийн оролцогчид өдөр бүр 13 грамм зэтгэний нунтаг хэрэглэсэн, энэ бол 1 стакан буюу 130 грамм орчим шинэ зэтгэнэ гэсэн үг. 2-р бүлгийн хүмүүст зүгээр плацебо өгчээ. Оролцогчид туршилтын үеэр өөр ямар нэг жимс жимсгэнэ хэрэглээгүй аж. Эцэст нь өгүүлэхэд, туршилтын өмнө ба дараа бүх хүнээс ой тогтоолтын тест авч, тусгай даалгавар гүйцэтгүүлж байжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top