өдөр
шөнө
×

Ковидоос болж үгийн нөөц хомсдох талтай

Оросын эрдэмтэд нейро сүлжээ ашиглан “COVID 19” тусч эдгэрсэн хүмүүсийн уураг тархины идэвхжилд анализ хийжээ. Гэтэл коронавирүсийн халдвар нь тархины зүүн тал бөмбөлгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нь тогтоогдов, чухам энэ хэсэг хүний хэл яриаг “хариуцдаг” юм байна. “Ковидоор өвчилж эдгэрсний дараа юм ярихад үг сонгох хүндрэлтэй болох, үгийн нөөц хомсдох, түүнчлэн хэл ярианы өөр бусад согог илэрч байна. Үүний шалтгаан нь тархины үрэвсэл байх магадлалтай, үрэвслээс болж цусан хангамж ба тэжээл доголдох талтай... Ер нь өвчтөнүүдийн 10%-д хэл ярианы болон танин мэдэхүйн (ой санамж, анхаарал төвлөрөлт) асуудал үүсч байв... Хэрэв ийм байдал удаан үргэлжилбэл сэтгэл засал, психологийн эмчилгээ хийж...  түгшүүр, гутралын байдлаас гаргах ёстой. Энэ судалгааны үр дүнг ковидын дараах сэргээн засах эмчилгээний шинэ арга бүтээхэд ашиглах боломжтой” гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top