өдөр
шөнө
×

Хавайн амаржсан эхчүүдийн эхэсээс микро пластик илэрчээ

Маноа дахь Хавайн их сургуулийн дэргэдэх Жон А.Бернсийн Анагаахын сургуулийн мөн Капиоланий эмэгтэйчүүд, хүүхдүүдийн Анагаахын төвийн эрдэмтэд хамтарч судалгаа явуулав. Тэд 2006-2021 онд Хавайд төрсөн эмэгтэйчүүдийн хандивласан эхэсийг судлахад микро пластикийн хэсгүүд олджээ. “Пластикийн ийм жижиг хэсгүүд эхийн гэдсээр дамжин эхэст очсон явдал биднийг шоконд оруулсан. Тэдгээр микро пластик бүр нүдэнд харагдах хэмжээний байв, өчүүхэн бөмбөлөг хэлбэртэй эсвэл гялгар уутны хэсэг, хуванцрын үйрмэг гэх мэт... Эдгээр хуванцар хоол хүнсээр дамжин орсон эсвэл амьсгалын замаар нэвтэрсэн гэж бид үзэж байна. Пластик нь хоол, шингэн унд буюу уушгиар дамжин гэдсэнд очиж цусны урсгалаар шилжин хөдөлдөг, дараа нь ямар нэг байдлаар жирэмслэлтийн үед эхэст хуримтлагддаг бололтой. Гэхдээ пластик хүйгээр дамжин хүүхдэд очдог эсэхийг бид мэдэхгүй. Бид үүнийг тодруулахаар судалгаагаа үргэлжлүүлнэ. Микропластик мөн эхэсийг нэвтэлж умай дахь үр хөврөлийн дотор ордог эсэхийг тогтооно” хэмээн доктор Мен Жин Ли ярилаа. 
Эрдэмтэд 2006, 2013, 2021 онд тус бүр 10 эхэс судалсан, гэтэл жилээс жилд микро пластикийн тоо нэмэгдсээр байв. 2006 онд 10 эхэсийн 6-д, харин 2013 онд онд 10 эхэсийн 9-д, 2021 онд 10 эхэсээс бүгдээс нь микро пластик илэрчээ. 
Нэмж өгүүлэхэд, 2000 онд дэлхий даяар 2000 мегатонноос бага пластик үйлдвэрлэсэн бол 2020 онд 6000 мегатонн хүрсэн аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top