өдөр
шөнө
×

Навчит ногоо хэрэглэвэл хорт хавдар тусах эрсдэл багасдаг

Английн эрдэмтэд “Навчит ногоонд олон тооны витаминууд, микро элементүүд агуулагддаг ба эрүүл мэндийг сайжруулдаг болохыг өмнө нь зарим судалгаа баталсан. Харин манай сүүлийн туршилтаас үзэхэд навчит  ногоог тогтмол хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл буурч байгаа нь нотлогдлоо. Тодруулбал, байцаа болон бууцай, салаат зэрэг ногоон навчит ногоог хүнсэндээ хэрэглэснээр бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл 7% буурч байв. Үүнийг навчит ногоонд агуулагддаг фолийн хүчлийн (В9 витамин) эерэг нөлөөгөөр тайлбарлаж болно. Өдөрт ердөө 260 грамм фолийн хүчил хэрэглэхэд хангалттай. Ийм учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр ногоог идэж байгаарай. Өдөрт 400 мкг фолийн хүчил хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ нэмэлт бүтээгдэхүүн, бэлдмэл хэлбэрээр хэрэглэх бол эмчээс заавал зөвлөгөө авах ёстой. В9 витамин түүнчлэн шош, бүхэл үрийн хүнс, цитрүүсийн төрлийн жимсэнд агуулагддаг” гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top