өдөр
шөнө
×

Хорт хавдар тусах эрсдэлийг энэ 4 нэмэгдүүлдэг

“Зарим төрлийн хавдар, хорт хавдраас сэргийлэх боломжтой. Хавдар тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг хүчин зүйлс олон бий. Эдгээрээс хамгийн гол 4 хүчин зүйлийг нэрлэвэл: тамхидалт, архи хэтрүүлж хэрэглэх, таргалалт, хүний папилломавирүс. Эмэгтэйчүүд голдуу таргалалт ба папилломавирүсээс болж хорт хавдарт өртдөг. Харин эрчүүд ихэнхдээ архи, тамхиас болдог. Түүнчлэн залуу хүмүүс ч гэсэн хорт хавдар тусч болзошгүй эрсдэлийн бүлэгт багтдаг. Яагаад гэвэл хамгийн хортой, канцероген папилломавирүс нь бэлгийн харьцаанд идэвхтэй ордог хүмүүст халдварлах нь элбэг тохиолддог” хэмээн ОХУ-ын хавдрын эмч Антон Барчук ярилцлага өгөхдөө ярилаа. 
Нэмж өгүүлэхэд, “Cancer Research UK” хэмээх хорт хавдрыг дагнан судалдаг бие даасан байгууллагын захирал Йен Уолкер “Хорт хавдраар нас барсан сая сая хүнийг аврах боломж байсан. Хамгийн энгийн арга бол тамхиа хая, түүнээс татгалз гэж хүмүүст уриалж ятгах хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд маш олон хүний амийг аварч чадна” гэж мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top