өдөр
шөнө
×

Самар цусан дахь саахрын түвшинд нөлөөлдөг

Вандербильтын их сургуулийн эрдэмтэд Теннессийн хөндийн эрүүл мэндийн системийн шинжээчид хамтарч судалгаа явуулсны эцэст самар ба цусан дахь саахрын түвшний хооронд холбоо байгааг тогтоолоо. Судалгааны дүнг “Nutrients” сэтгүүл нийтэлжээ. 
Судалгаа 19 долоо хоног үргэлжилсэн ба 22-36 насны 84 хүн хамрагдсан. Тэдний биеийн массын индекс 24,5 -34,9 байв. Өөрөөр хэлбэл, оролцогчдын бэлхүүсийн тойрог нэмэгдсэн, холестерин ба глюкозын түвшин өндөр байлаа. Гэхдээ уг судалгаанд архаг өвчтэй болон самрын харшилтай, тамхи татдаг хүмүүс оролцоогүй. 
Оролцогчдын 40 нь самар идэж харин 44 нь нүүрс усын өндөр агууламжтай (крекер, үр будааны жигнэмэг) хүнсийг хоолны завсар хооронд хэрэглэж байлаа. “Нүүрс ус их агуулсан хүнсний оронд өдөр бүр самар хэрэглэх нь метаболик синдромын эрсдэлийг бууруулж байгаа нь нотлогдсон. Самар идсэн хүмүүсийн бэлхүүсийн хэмжээ мэдэгдэхүйц буурчээ. Энэ нь ялангуяа илүүдэл жинтэй эсвэл таргалалттай хүмүүст илүү анзаарагдлаа. Энд хушга, гүйлсийн самар, кешью, фундук, фисташек, пекан, макадамии гээд ямар төрлийн байх нь онц хамаагүй” гэж эрдэмтэд ярьжээ. Метаболик синдром бол эрүүл мэндийн янз бүрийн байдлыг тэмдэглэсэн нэр томъёо, жишээлбэл 2-р төрлийн диабет ба зүрх судасны өвчлөлийн эрсдэл.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top