өдөр
шөнө
×

Хийжүүлсэн ундаанд донтсон хүний бөөрөөс 300ш чулууг авав

Тайваний эмч нар мэс заслын үеэр нэгэн эмэгтэйн бөөрөөс 300 орчим ширхэг чулууг авсан тухай “Taiwan News” мэдээллээ. Сяо Юй гэдэг нэртэй энэ эмэгтэй өндөр халуурч, бүсэлхийгээр өвдөөд байна гэж эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар үзлэг шинжилгээ хийж рентгенээр харахад бүсгүйн бөөрөнд асар олон өчүүхэн жижиг чулуу байв. Түүнд яаралтай мэс засал хийхэд 5 мм-ээс 2 см хүртэл хэмжээтэй бараг 300 ширхэг чулуу гарч иржээ. “Ус уухгүй байсаар өвчтөний бие архаг усгүйжиж улмаар бие махбодид асар их хэмжээний минерал хуримтлагдсан байна. Ихэнх чулуу яг ууранд жигнэсэн булочка шиг харагдсан” гэж эмч нар тайлбарлав. “Би ус огт уудаггүй, дургүй. Түүний оронд дандаа хийжүүлсэн ундаа эсвэл чихэрлэг цай хэрэглэдэг” гэж Сяо Юй ярьжээ. Хийжүүлсэн ундаанд донтох ийм аюултай, хүмүүс өөрсдийн эрүүл мэндээ бодож ийм хийжүүлсэн ундааг хэрэглэхээ болих ёстой гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top