өдөр
шөнө
×

Инфаркт тусах эрсдэлийг 26% бууруулж болно

“Эрдэмтэд инфаркт тусах эрсдэлийг 26% бууруулах арга оллоо. Ханиад томууны (грипп) эсрэг вакцин хийлгэхэд зүрхний дайрлага болох эрсдэл эрс буурдаг болохыг тэдний судалгаа баталжээ” хэмээн “Scientific Reports” сэтгүүл бичжээ. 
Судалгаанд 9059 өвчтөн хамрагдсан ба тэдний дундаж нас 61 байв. Өвчтөнүүдийн 4529 нь гриппийн эсрэг вакцин тариулсан бол үлдсэн нь плацебо хэрэглэжээ. Тэднийг 9 сарын турш ажигласан. Энэ хугацаанд вакцинд хамрагдсан бүлгээс 86 өвчтөн, харин плацебо хэрэглэсэн бүлгээс 116 нь зүрхний дайрлагад өртжээ. "Тиймээс вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст зүрхний дайрлага тусах магадлал 26%, харин зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 33% бага байлаа. Гриппээр өвчлөхөд системийн үрэвсэл үүсч артерид өөх тос, холестерин хуримтлагдахад нөлөөлдөг. Түүнээс гадна гриппээс болж хүн хоёрдогч халдварт өртөмтгий болно, улмаар үрэвсэл  ихсэх хандлагатай. Улирлын гриппийн вакцин нь 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй хүмүүст (астма, диабет, зүрхний ба бөөрний өвчин) маш чухал болохыг манай судалгаа баталлаа. Мэдээж хүмүүс гараа олон угаах, хамгаалалтын маск зүүх, өвчтэй хүмүүстэй ойроос харьцахаас зайлсхийх зэрэг өөр арга хэмжээ авч байх нь зүйтэй" гэж эрдэмтэд мэдэгдлээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top