өдөр
шөнө
×

II төрлийн диабет үүсэх эрсдэл алхалтын хурдаас хамаардаг

Лондоны Хааны коллеж болон Ираны Семнаны Анагаахын их сургууль, Ослогийн их сургуулийн шинэ коллежийн эрдэмтэн судлаачид хамтран сонирхолтой судалгаа явуулжээ. “Хурдан алхах нь II төрлийн чихрийн шижин өвчин үүсэхээс хамгаалах магадлалтай. Цагт 4 км хурдтай эсвэл үүнээс хурдан алхахад энэ өвчин үүсэх эрсдэл буурч байв. Тодруулбал, 3,2 -4,8 км/ц хурдтай алхахад 2-р төрлийн диабет үүсэх эрсдэл нь удаан алхсантай (3,2 км/ц ба доош) харьцуулахад 15%-иар  буурч байв. Хэрэв цагт 4,8-6,4 км хурдтай алхвал өвчин тусах магадлал 24%, харин цагт 6,4 км ба түүнээс дээш хурдтай алхдаг оролцогчдын хувьд диабет тусах эрсдэл бүр 39%-иар багассан” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Үүний зэрэгцээ биеийн ерөнхий идэвх хөдөлгөөн ба алхалт үргэлжлэх хугацаа нь өвчин үүсэх эрсдэлд онц нөлөөлөөгүй гэж эрдэмтэд үзжээ. Тэд “PubMed”, “Scopus”, “CENTRAL”, “Web of Science”-н мэдээлэл өгөгдлийг ашигласан аж. Энэ судалгааны үр дүнг “British Journal of Sports Medicine” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top