өдөр
шөнө
×

Гэдэс дүүрсэн үед уух унд

Ус: Ундны ус бол гэдсэн дэх бактериудын балансыг нөхөн сэргээх чадвартай, мөн өтгөн гаралтыг хөнгөвчилж гэдэс дүүрэхийг болиулна. 
Тараг: Түүнд агуулагддаг пробиотикууд нь хоолыг задалж бутлахад тусалж улмаар гэдэс дүүрэх, хий гарах, гэдэс эвгүйтэхийг багасгадаг. Тарагны пробиотик штаммыг 3 долоо хоногийн турш хэрэглэхэд асуудал арилна. 
Ногоон цай: Антиоксидантууд, катехинуудаар баялаг энэ цай нь юм идсэний дараа гэдэс дүүрэх, хий ялгарахыг багасгадаг. 
Имбирьтэй цай: Энэ цай ходоод суллахад тусалж хий үүсэхийг болиулна. 
Цайны мөөг: Түүний орцонд багтдаг зарим бүтээгдэхүүн нь гэдэс дүүрэхийг багасгадаг. 
Алтан сүү: Энэ сүүг бэлдэхдээ куркумыг сүү болон хар чинжүү, имбирь, жаахан зөгийн балтай холино. Куркумин нь гэдэс дүүрэлтийг багасгаж, ходоод хэт дүүрсэн мэдрэмжийг бууруулна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top