өдөр
шөнө
×

Дархлаа бэхжүүлэх энгийн, үр дүнтэй 3 арга 

---Оросын телевизийн алдартай хөтлөгч, дотрын эмч Елена Малышева--- 

Хүйтний улиралд ханиад томуугаас сэргийлэх, дархлаа бэхжүүлэх энгийн хэрнээ үр дүнтэй 3 арга бий. 
* Сайн нойр: Хоногт хамгийн багадаа 7 цаг унтаж хэвших ёстой. Дутуу нойроос болж таны бие махбодь аливаа вирүсийн өмнө эмзэг, өртөмтгий болно. 
* Агаар салхинд алхаж зугаалах: Өдөр бүр 30-40 минут гадуур хурдан алхах хэрэгтэй. Байнга ингэж зугаалсны ашиг тус гэвэл дархлааны эсүүд цусанд ялгарна. Үүний ачаар хүн ямарваа халдварт  өвчинд тэсвэртэй болно. 
* Дуу дуулах:  Хэрэв та өдөр бүр дуу дуулах юм бол өвдөх эрсдэл буурах болно. Дуу дуулж байх үед хүний бие махбодид тусгай уургууд идэвхжиж улмаар вирүсүүдийг устгадаг. Тиймээс өвчин халдвараас сэргийлэхийн тулд, өвдөхгүй гэвэл өдөрт 30 минут дуулж байгаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top