өдөр
шөнө
×

Bloomberg: Хуванцар савтай ус аюултай

“Савласан усан дахь хуванцрын нано хэсгүүд өмнө нь бидний тооцоолж байснаас 100 дахин их байгаа нь тогтоогдлоо. Пластикийн нано хэсгүүд нь хүмүүсийн эсүүд ба цусанд нэвтэрч дотоод эрхтэнүүдийг гэмтээж болзошгүй... Хуванцар савтай ус эрүүл мэндэд аюултай” гэж Колумбын их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн тухай “Bloomberg” дамжууллаа. Эрдэмтдийн судалгааг АНУ-ын “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд өмнө нь судалгаа хийхдээ 1-500 мкм хэмжээтэй нано хэсгүүдийг авч үздэг байсан бол одоо 1 микрометрээс (мкм, 1 мм –т 1000 мкм) багагүй нано хэсгүүдийг хамруулдаг болжээ. Ийм өчүүхэн нано хэсгүүд хүний эсүүд, цусанд нэвтрэхээс гадна эхэсээр дамжин нярай хүүхдийн биед ч орох аюултай гэдгийг “Bloomberg” онцлон тэмдэглэв. 
Эрдэмтэд усан дахь нано хуванцрын хувийг тогтоохын тулд микроскопийн шинэ арга бүтээсэн ба их хэмжээний өгөгдлийн алгоритм ашиглажээ. АНУ-д үйлдвэрлэсэн 25 литрийн хуванцар саваас 110-370 мянган бичил хэсгүүдийг олж илрүүлсний 90% нь нано пластик байв. Зарим бичил хэсгийг эрдэмтэд таньж чадаагүй, өөрөөр хэлбэл усан дахь хуванцрын хэмжээ үүнээс ч илүү байх магадлалтай гэсэн үг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top