өдөр
шөнө
×

Нойр дутуу үед уух 5 унд

Сайн, чанартай нойр маш чухал. Яагаад гэвэл, хүн унтаж байхдаа “цэнэг авдаг”, өөрөөр хэлбэл эсүүд ба эдүүд нөхөн сэргэж тархинаас токсинууд гадагшлан өдрийн турш хуримтлагдсан ядаргаа арилдаг. Шөнө нойроо гүйцэд авч чадаагүй бол мөн дасгал хийх ба шүршүүрт орох цаг завгүй байвал зүгээр л доор дурдсан 5 ундаас сонгон уугаарай. 
Кофе: Өглөө кофеин хэрэглэсний дараа хүч тамир нэмэгдэж ажлын чадвар болон танин мэдэхүйн чадвар дээшилнэ. 
Ус: Сэргэлэн цовоо байхад туслах хамгийн сайн энергетик бол ус. Өдрийн турш ус их уух хэрэгтэй. Дутуу нойртой хоносны маргааш 30 минут тутамд бага багаар ус уух нь үлбэгэр сул байдал, ядаргааг үлдэж хөөж өдрийн турш бие махбодийг дэмжинэ. 
Ногоон цай: Энэ унданд багахан хэмжээгээр кофеин агуулагддаг. Байгалийн гаралтай “L-теанин” амин хүчил таныг стресст тогтвортой болгож анхаарал төвлөрөлт сайжирч энерги нэмнэ. Түүнчлэн ногоон цай бол антиоксидант полифенолууд, үрэвслийн эсрэг катехинуудаар баялаг. Эдгээр бодис эсүүдэд хэрэгтэй, учир нь нойрны хомсдолоос болж бие махбодид исэлдэлт, үрэвсэл ихсэх аюултай. 
Улаан манжингийн шүүс: Төмөр, кали зэргийг агуулсан улаан манжингийн шүүс бол энергийн эх үүсвэр төдийгүй биеийн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлдэг. 
Жимс, ногооны смузи (саахаргүй): Витамин, минерал, нүүрс-ус гээд бие организмд эрч хүч нэмэх бүхэн жимс, ногоонд бий. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top