өдөр
шөнө
×

Хамгийн ашигтай смузи

“Уураг, өөх тос, нүүрс-ус агуулсан смузи л эрүүл мэндэд хамгийн ашигтай. Энэ тохиолдолд смузи нь бүрэн хэмжээнийг хоолыг орлоно. Аарц буюу нойтон ээзгий бол уураг, харин авокадо буюу кокос нь ургамлын гаралтай ашигтай өөх тос гэсэн үг. Нүүрс-ус болон эслэгүүд авъя гэвэл жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглээрэй. Жишээлбэл, лууван, бөөрөлзгөнө, нэрс, алим, гадил, бөлжиргөнө, брокколи, бууцай. Ийм смузид амин хүчлүүд, антиоксидантууд, минералууд зэрэг ашигтай бодисууд агуулагддаг тул эрч хүч нэмж, сэтгэл санааг өргөнө. Чихэрлэг амттай болгохыг хүсвэл трегалоз зэрэг саахар орлуулагч нэмж болох юм” хэмээн ОХУ-ын анагаах ухааны доктор, хоол зүйч-эмч Марият Мухина ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top