өдөр
шөнө
×

Кимчи гэдэсний өөхийг багасгадаг

Өмнөд Солонгосын Чунг Ангийн их сургуулийн эрдэмтэд кимчийн хэрэглээ хүмүүсийн биеийн жинд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Тэд 100 мянга гаруй хүнийг судалгаандаа хамруулав. Үүний зэрэгцээ тэд 40-өөс дээш насны 115 мянган солонгос хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. 
“Таргалалтын эсрэг тэмцэхэд кимчи тустай. Түүний ачаар гэдэсний өөхөөс ангижрах боломжтой. Мөн кимчи тогтмол иддэг хүмүүсийн жин буурч байв. Түүнчлэн кимчи бол чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулж байгаа нь батлагдлаа. Гэхдээ өмнө [nbxn хэрэглэж байгаагүй хүмүүс эхлээд эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. Анхааруулахад, хэрэв кимчийг хэтрүүлж хэрэглэх юм бол эсрэгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хэт их кимчи иддэг бол биеийн жин ихэсч бэлхүүсийн тойрог нэмэгдэн таргалдаг болохыг манай судалгаа харууллаа. Үр дүнд хүрэхийн тулд өдөрт 3 порц кимчи идэх хэрэгтэй. 3 порц кимчи хэрэглэхэд 1 порцыг хэрэглэснээс 11%-иар илүү жин буурч байлаа” хэмээн эрдэмтэд тайлбарлав.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top