өдөр
шөнө
×

ОХУ-ын 10 нутагт галзуу өвчний улмаас Хөл хорио тогтоожээ

ОХУ-ын 10 нутагт галзуу өвчний улмаас одоо Хөл хорио тогтоосон тухай “Известия” мэдээллээ. Ер нь 2024 он гарснаас хойш нийт 27 нутагт зэрлэг амьтдын дунд галзуу өвчин дэгдсэн учир карантин тогтоосон юм байна. Зөвхөн 1-р сард галзуу өвчин халдварласан 80 гаруй тохиолдол Орост бүртгэгджээ. Воронеж мужид элбэнхийн төрлийн амьтнаас гэрийн тэжээмэл нохдод галзуу өвчин халдварласан бол Новосибирск мужид энэ өвчнөөр хэдэн үнэг өвчилсөн болохыг тогтоожээ. Оросууд галзуу өвчний ганц тохиолдол илэрсэн ч тухайн нутагт Хөл хорио тогтоодог, яагаад гэвэл энэ төрлийн вирүс 100% үхэлд хүргэдэг аж.
“Галзуу өвчний вирүсийг тараадаг гол тээгч амьтан бол хээрийн оготно хулгана. Энэ жил тэдний тоо толгой өссөн учраас галзуу өвчин их тархаж байна гэж бид дүгнэлээ. Галзуу өвчин дэлгэрэх өөр нэг шалтгаан бол хүмүүс гэрийн тэжээмэл амьтдаа вакцинжуулалтад хамруулахад хайнга ханддаг. Энэ өвчний гаралт 4 сар гэхэд буурах байх” гэж эмч Павел Хорошев ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top