өдөр
шөнө
×

Шөнөжин зурагт үзвэл бодисын солилцоо алдагддаг

“Зарим хүн нэгэн хэвийн ажлын өдрийн дараа дуртай цуврал киногоо үзэж тайвширдаг. Тодорхой хугацаагаар ингэж үзэхэд сэтгэцэд эерэгээр нөлөөлдөг боловч шөнө дөлөөр ч зурагт үзсээр үүрээр шахуу унтах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Байнга ингэж амьдрах нь нойрны дэглэм алдагдахад хүргэдэг. Улмаар өглөө босоход хүрдрэлтэй, ажил дээр үүрэглэх, ууртай цочромхой болох төдийгүй бодисын солилцоо алдагдана. Яагаад гэвэл, тодорхой цагуудад янз бүрийн дааврууд ялгардаг, гэтэл нойргүй өнгөрөөсөн шөнөөс болж энэ чухал процесс доголддог аж. Иймээс хичнээн тансаг, гоё гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд, турах гэж хоолны дэглэм баримтлаад нэмэргүй. Түүнчлэн өглөө 6-8 цагт кортизолын түвшин нэмэгддэг, ингэснээр хүний бие махбодь сэрэхэд бэлдэнэ. Чухам ийм учраас орой 23-24 цагийн өмнө нойрсч өглөөгүүр 8 цагаас өмнө босч байх хэрэгтэй" хэмээн Оросын дотрын эмч Юлия Валеева зөвлөжээ. . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top