өдөр
шөнө
×

Сэтгэл санааг сэргээх жимс

Киви жимс идэхэд ердөө 4 өдрийн дотор сэтгэл санааны байдал эрс дээрдэж амьдралын идэвх сайжирдаг болохыг Шинэ Зеланд улсын “University of Otago”-н эрдэмтдийн судалгаа  баталлаа. Тэдний судалгааг “BJN” нийтэлжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг 3 бүлэг болгон хуваасан. 1-р бүлгийн хүмүүс өдөрт 250 мг С витамин уусан бол 2-р бүлэг өдөрт 2 ширхэг киви жимс идэж байв. Харин 3-р бүлгийн оролцогчдод плацебо өгчээ. Оролцогчдын сэтгэл санаа, амьдралын хүч тамир, эрч хүч, нойрсох хугацаа, нойрны чанар, биеийн идэвх зэрэг үзүүлэлтийг 2 өдөр тутам үнэлж байсан. “Киви жимсийг 4 өдөр хэрэглэсний дараа амьдралын эрч хүч нэмэгдэж сэтгэл санааны байдал эрс сайжирдаг нь тогтоогдсон. Энэ процесс 14-16 хоногийн дараа оргилдоо хүрч байв, түүнчлэн 14 дэх өдрөөс бие сэтгэлийн байдал дээд түвшинд очдог. Харин С витамин сэтгэл санааг жаахан өргөдөг, гэхдээ удаан хэрэглэсний дараа илэрдэг. Өөрөөр хэлбэл киви шиг тод биш"  хэмээн эрдэмтэд ярилаа.   . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top