өдөр
шөнө
×

Усыг нано ба микро хуванцраас цэвэрлэх энгийн арга

Усан дахь нано ба микро хуванцар (5 мм-ээс бага хэмжээтэй хэсгүүд) сүүлийн үед усан хангамжийн системийн эх үүсвэрт нэвтрэх нь элбэгшжээ. Асар жижиг ийм хуванцар үнэндээ хүний гэдсэн дэх бичил организмын орчинд сөргөөр нөлөөлдөг аж. Орчин үеийн усны зарим шүүлтүүр нанопластикийг илрүүлж зайлуулж чадаж байгаа ч нийтэд хүртээмжтэй биш. Харин хятадууд нано ба бичил хуванцраас ангижрах энгийн бөгөөд үр дүнтэй аргыг олжээ. Тэд Гуанжоу хотын крантны усанд микро хуванцар хийж 5 минут буцалгажээ. "Хатуу усан дахь карбонат кальци  (CaCO3) нь энэ хуванцрын эргэн тойронд капсул үүсгэж байв. Ус буцалсны дараа хуримтлагдсан микропластикийг цэвэрлэх буюу үлдсэн хэсгийг шүүлтүүрээр авна. Харин зөөлөн усанд ийм хуримтлал бага байсан...  Энэ аргын ачаар микропластикаас өөрийгөө амархан, үр дүнтэй хамгаалж болно" гэж эрдэмтэд тайлбарлалаа. Хятад эрдэмтдийн судалгааг “Environmental Science & Technology Letters” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top