өдөр
шөнө
×

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй жимс олджээ

Хятад улсын Хонконгийн их сургуулийн эрдэмтэд хавдрын эсрэг үйлчилгээтэй жимс олсон тухай мэдээллээ. “Хятад нимбэгэнэ буюу лимонник (Schisándra chinénsis) жимсэнд агуулагддаг B схизандрин  ба Sch B полифенолын ангийн ургамлын гаралтай нэгдэл нь хавдрыг устгах өндөр чадвартай, тодруулбал бүдүүн гэдэсний хорт хавдрын үед” гэж эрдэмтэд тайлбарлав. Энэ жимс жижгэвтэр, улаан өнгөтэй, нялуун амттай ба Хятад болон Япон, Солонгост ургадаг. 
Эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдартай хулгана дээр туршилт явуулжээ. “Sch B-г химийн эмчилгээний эм хэрэгсэлтэй хослуулан хэрэглэхэд өвөрмөц эсүүдийн хариу урвалыг идэвхжүүлэх замаар хорт хавдрын эсүүд задрах процессыг эхлүүлэх чадвартай нь тогтоогдсон. Түүнчлэн цогц эмчилгээний үед B схизандрин нь колоректаль ракийн сүүлийн шатанд ч гэсэн хорт хавдрын эсүүдийн хуваагдлыг үр дүнтэй зогсоож чадаж байна. Үүний зэрэгцээ энэ нэгдэл нь хэвийн эсүүдэд маш бага хортой. Цаашид B схизандринийг бүдүүн гэдэсний хорт хавдрыг эмчлэхэд ашиглахаар судалгаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ энэ бодис бол колоректаль ракийг эмчилж буй орчин үеийн эмчилгээг бүрэн орлохгүй” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top