өдөр
шөнө
×

Бялуу ямар сөрөг нөлөөтэй вэ?

“Эрүүл мэнд, бие галбирт хамгийн аюултай, таагүй нөлөөлдөг амттан бол бялуу. Иймээс бялууг хоолны цэсээсээ хасах хэрэгтэй, эсвэл маш цөөн идээрэй. Бялуу байнга идэх зуршил сөрөг уршиг дагавартай. Бялуунд их хэмжээний саахар, цэвэршүүлсэн цагаан гурил агуулагддаг учраас үрэвсэлт процессыг өдөөж гэдэсний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. Түүнчлэн эдгээр орцын нөлөөгөөр цусан дахь саахрын түвшин хурдан нэмэгдэж инсулин ялгарна. Хамгийн гол нь бялуу, жигнэмэгт заримдаа транс тос нэмдэг, гэтэл энэ нь гэдэсний салслаг бүрхүүлийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймээс бялууны оронд жимс, жимсгэнэ хэрэглэж бай, өдөр тутам идсэн ч болно. Бялуу, жигнэмэг зэрэг хэт чихэрлэг гурилан бүтээгдэхүүнийг дандаа иддэг бол гэдэсний архаг үрэвсэл тусах магадлалтай. Саахар ихтэй, хэт боловсруулсан хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүсийн гэдэсний микробиом тэнцвэргүй болж улмаар ходоод гэдэсний замын өвчлөл үүсгэж болзошгүй” хэмээн Оросын хоол зүйч Лиза Ричардс зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top