өдөр
шөнө
×

Зунаас өмнө гэдсээ багасгах арга

Зун болохоос өмнө том гэдсээсээ “салах” арга бий, үүний тулд хоолны цэс болон хоол идэх цагаа өөрчлөх хэрэгтэй. Эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч “шар айрагны гэдэс”-тэй болдог, энд олон шалтгааныг дурдаж болно. Хамгийн гол 3 шалтгааныг тоочвол: 
1. Пиво буюу шар айраг их уух. Үнэндээ шар айраг бол маш их илчлэгтэй хүнс (нүүрс ус хэтрэх аюултай). Түүнчлэн шар айраг тогтмол хэрэглэхэд бие махбодь хэт их суларч улмаар хөдөлгөөний идэвх буурах хандлагатай. Орчин үед хүмүүс спортоор хичээллэх, гүйх зэргээр биеэ арчилж тордохын оронд буйдангаас хөргөгчийн хооронд л явдаг болсон нь том гэдэстэй болоход нөлөөлж байна.
2. Ихэнх хүмүүс хоолны завсар хооронд зууш, гурилан хүнс зэргийг "хивдэг" зуршилтай.
3. Дааврын баланс алдагдах, өөрөөр хэлбэл эстрогений илүүдэл болох (энэ нь гэдэсний урд ханан дахь арьсан доорх өөхний эсүүдийг томроход нөлөөлдөг). 

Том гэдсээс ангижрах арга:
- Өдөрт 4-5 удаа бага багаар хоол ид. Аманд орсон хоолыг удаан, маш сайн зажилж залги.
- Цадталаа бүү ид. Хоолны ширээнээс жаахан өлсгөлөн мэдрэмжтэй босвол зохино. 
- Унтахаас 3 цагийн өмнө юм идээрэй. 
- Загас, шувууны мах, тараг зэрэг цагаан идээ, хүнсний ногоог ахиу хэрэглэж хэвш. 
- Өдөрт 2 литр хийжүүлээгүй ус уугаарай. 
- Архи согтууруулах ундаа бүү хэрэглэ.
- Гүйлт эсвэл явган алхалт, хүчний дасгалаар хичээллэж эхэл. Ядаж 7 хоногт 2 удаа сагс тоглох, дугуй унах, усанд сэлэх зэргээр хөдөлгөөнтэй байгаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top