өдөр
шөнө
×

Диабетын эмээр ковид эмчилжээ

Коронавирүсийг үр дүнтэй эмчлэх эмийг эрдэмтэд олсон тухай “MedicalXpress” сэтгүүл бичжээ. АНУ-ын Миннесотын их сургуулийн эрдэмтэд “Коронавирүсийн халдвартай өвчтөнүүдэд 2-р төрлийн диабетыг эмчлэхэд ашигладаг метформин эмийг өгөхөд вирүүсийн ачаалал 4 дахин буурч байгаа нь батлагдлаа. Энэ эм хамгийн гол нь вакцин тариулсан болон тариулаагүй ч байсан ялгаагүй ковидын альфа, дельта, омикроны халдвартай өвчтөнүүдэд үр дүнтэй үйлчилсэн.... Энэхүү судалгаа маань метформины нөлөөлөл, үйлчлэлийг судалсан өмнөх туршилт, судалгааны үр дүнг тайлбарлаж байна. Учир нь, энэ эмийг хэрэглэсэн COVID-н халдвартай хүмүүс эмнэлэгт хэвтэх нь цөөн, бас “удаан ковид” тусаагүй юм” гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top