өдөр
шөнө
×

Зун дархлаагаа бэхжүүлээрэй

Зуны улиралд дархлаагаа бэхжүүлэхийн тулд энгийн хэдэн дүрэм мөрдөхөд хангалттай. 
* Хөл нүцгэн алхаж сур. Энэ нь дархлааг сайжруулахаас гадна артерийн даралтыг хэвийн болгох, ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг бууруулах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ашигтай. Хөл нүцгэн алхахад хөлийн тавхайнд байрласан мэдрэлийн төгсгөлүүд идэвхжинэ. 
* Биеэ чийрэгжүүлэх арга хэмжээ ав. Шүршүүрт орохдоо хүйтэн ба бүлээн усыг ээлжлэн гоожуулах зэргээр тэсвэр хатуужлаа “дасгалжуул”. Чийрэг, өлчир хүмүүс халуунд төдийгүй хүйтэнд тэсвэртэй, даван туулж чадна. Ийм хүний бие махбодь цаг агаар төдийгүй атмосферын даралт өөрчлөгдөхөд амархан дасан зохицдог.  
* Наранд биеэ шар, гэхдээ нарнаас хамгаалах хэрэгсэл заавал хэрэглэ. Тухайлбал, нарны малгай, шил, тос. Ер нь өглөөний 11 цагаас өмнө, өдрийн 16 цагаас хойш биеэ наранд шарах ёстой. 
* Амралтын өдрүүдэд хотоос гарч цэвэр агаарт зугаалж хэвшээрэй, үүний дүнд дархлаа сайжрахаас гадна хэт ядаргааны үед тустай. 
* Хөдөлгөөнийг эрхэмлэ. Спортоор эсвэл алхалтаар хичээллэ. Мөн дугуй унах, йогоор хичээллэх, усанд сэлэх боломжийг бүү алд. Түүнчлэн тээврийн хэрэгслээр бага зорчиж аль болох алхаж байгаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top