өдөр
шөнө
×

Нийгмийн сүлжээнээс 7 хоног татгалзахад өөрийн үнэлгээ дээшилдэг

“Канадын Торонто хотын Йоркийн их сургуулийн эрдэмтэд сонирхолтой туршилт явуулж үр дүнг нь танилцууллаа. Эмэгтэйчүүд хэрэв түр зуур нийгмийн сүлжээнээс татгалзах юм бол сэтгэцийн эрүүл мэндэд нь таатай нөлөөлж өөрийгөө үнэлэх үнэлгээ дээшилж байгааг тэд нотолжээ. Нийгмийн сүлжээнээс 7 хоног завсарлага авахад л хангалттай” хэмээн “Body Image” сонин бичжээ. 
Туршилтад 17 -24 насны бүсгүйчүүд хамрагдав. Тэднийг 2 бүлэгт хуваажээ. Эхний бүлэг нийгмийн сүлжээнд урьдынх шигээ идэвхтэй байсан бол нөгөө бүлгийнхэн 7 хоногийн турш тийш “шагайгаагүй”. Ингээд 7 хоногийн дараа үр дүнг дүгнэлээ. Гэтэл эхний бүлэгтэй харьцуулахад нийгмийн сүлжээнээс татгалзсан бүлгийн оролцогчдын нийгэмд өөрийгөө үнэлэх үнэлгээ нь дээшилсэн төдийгүй өөрсдийн гадаад дүр төрхөд илүү сэтгэл ханамжтай болсон байв. “Цахим детокс буюу нийгмийн сүлжээнээс түр боловч татгалзах нь эмэгтэйчүүдийн хувьд сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулах энгийн бөгөөд үнэгүй, үр өгөөжтэй арга юм” гэж эрдэмтэд  тайлбарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top